Categories
мэдээ нийгэм

Монголын хууль гурав хоногт

Хээрийн бүсэд чулуугаар барьсан Чингисийн зам

Монголын хууль гарангуутаагуравхан хоногийн дотор хэдэн арван мянган км замыг туулж эзэнт гүрний зах хязгаарт хүрч хэрэгждэг байсны илэрхийлэл болсон энэ үг өнөөдөр ямар утгатай болчихоод байгааг монгол хүн болгон мэднэ.

Энэхүү хэлц үг гарах гол шалтгаан болсон Монголын эзэнт гүрний үед хамаарах,хүн төрөлхтнийтүүхэнд мянганы бүтээн байгуулалт гэж нэрлэгдэх ёстой, тив холбон хэдэн арван мянган км үргэлжлэх дэлхийн анхны хурдны зам, Торгоны зам нэрээр түүхэнд үлдсэн жинхэнэ Хаан замыгөнөөдөрхэн ч мэддэггүй гэхэд үнэхээр сонин.Энэ нь ердөө л хэн нэгний хайнга зангаас болсон гэхээр бүр ч хачин.

Дайн дуусангуут цэргийн зориулалтаар маш нууц зэрэглэлтэй 1:100.000, 1: 200.000, 1: 500.000, 1: 1000.000 масштабтай БНМАУ-ын газрын зургийг ЗХУ ганцхан жилийн дотор хийжээ.Энэ нь 1947 он .

Хиймэл дагуул байгаагүй тэр үед өндөрлөг болгоны оройд гурвалжин төмөрбайршуулан байж хийсэн тэр зурагүнэхээр нарийвчлалтай.Говьд худаг, булаг хаана байдаг, ширгэдэг ширгэдэггүй эсэх бүр цагт хэдэн л ус гардгийг хүртэл энэ зурагнаас харж болно. Гэхдээ нарийнаас нарийнэнэ зурган дээр даанч дээ гэмээр нэг алдаа бий. Тэр нь утгын алдаа. Чингисийн замыг “Вал Чингисхана” буюу “Чингис хааны далан” гээд биччихсэнд л хамаг учир байгаа юм. Хожим ньМонголчууд өөрийн гэсэн газар зүйчидтэй болонгуутэнэ алдаатайнэрийг “үгчлэн” орчуулж газрын зураг дээр бичсэнээр нөгөө алдаа нь бүр ч баталгаажив. Тэд бас Монголын газрын зургийг орос эхээс нь хуулж хийхдээ Чингисийн замыг энд тэнд нь орхигдуу-

Говьд барьсан Чингисийн замаас ил гарсанзаг

лан зурж давхар алдаа гаргасан юм. Монгол зурган дээр одоо тавхан хэсэг газарт л Чингисийн зам зурагдсан байгаа.Гэтэл орос эх дээр нь хамаагүй урт бүр ийш тийшсалаалсан замууд хүртэл зурагдсан байдаг билээ. Ийнхүү давхар давхар алдаа гарч дэлхийн анхны хурдны замыг цэргийн зориулалттай хуучин далангэсэн бурууойлголт монголчуудад байтугай бүрСССР-ээрдэмжин дэлхий дахинд тархах нь тэр.Дайн болсныг батлах мэт хаа сайгүй л байдаг цэргийн зориулалттай, хуучин тэгээд бас шороон далангүнэхээрхэн сонирхох билээ.

Нууц товчооны төгсгөлд Өгөөдэй хаан өөрийн үйлдсэн дөрвөн муу үйлийн дөрөвдүгээрт: “Тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үг сонсов би ”гэсэн байдаг. Гэтэл зарим түүхчид Чингисийн замыг энэ хэрэмний үлдэгдэл гэж андуурдаг нь түүнийг мартуулах бас нэгэн шалтгаан болсон биз ээ. Үнэндээ зам,далан, хэрэм гэдэг маань огт өөр зүйлүүд билээ. Тэгээд ч шавар хэрэм гэж байгаа биз дээ. Чингисийн замыг шавраар бариагүй юм.

Энэ бүхнийг “Хаан зам” мартагдах болсонорчин үеийн шалтгаан гэж болох юм.Харин түүхэн шалтгаан нь Монголын эзэнт гүрний задралтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл эзэнт гүрэн задарснаар улс хоорондын харилцаа тасарч хумигдан чиглэл нь өөрчлөгдөнэнэ замын ач холбогдол алдагдан мартагдсанбилээ. Ялангуяа Монголын нийслэл Хятадын Шанду \Жунду ч гэдэг одоогийн Бээжин. Г.А.\ хотоос хөөгдсөнөөр Хаан зам бүрэн мартагдах түүхэн шалтгаан эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Миний бие 1980 онд түүхэн экологийн нэрт эрдэмтэн Л.Г.Денисманаар ахлуулсан Зөвлөлт-Монголын биологийн хамтарсан экспедицэд оролцож Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт буй Чингисийн замыг ухаж дотор нь булсан загнаас дээж авч кальцийн алдагдлаар насыг нь тогтооход 13 дугаар зуунд баригдсан болох нь батлагдсан юм. Энэ тухай бие даасан эрдэм шинжилгээний өгүүлэл хүртэл хэвлэгдсэн. Говьд заг овоолж шороо асган битүүлждээгүүр нь зөвхөн говьд л байдаг усанд тунасан зузаан хатсан шаврыг зүсэж хооронд нь зүйж бүтээн яг л орчин үеийн хар зам шиг болгож барьсан байдаг. Харин хээрт чулуу өрж шороогоор бүтээж барьсан байдаг юм билээ. Би Чингисийн даланг үзээд 1,5 м өндөртэй далан гэж юу байхав хэмээн нутгийн хөгшидтэй очиж уулзсан юм. Тэд “Энэ далан бишээ Чингисийн зам. Чингис хаан Солонгос улсаас хатан авах болж нар үзүүлэлгүй авч ир гэсэн тул зам барьж сүйх тэргээр авч ирсэн домогтой юм” гэсэнсэн. Ганц хатан авч ирэх гэж зам бариулахгэдэг утгагүй зүйл. Үнэндээ Чингис хаанд зам барих зав, шаардлага ч байгаагүй. Харин тэр үед байтугай одоо ч энэ зам аварга бүтээн байгуулалтад тооцогдох болохоор Чингисийн нэрээр нэрлэсэн байх бүрэн боломжтой. Тэгвэл дэлхийн анхны хурдны замыг 13 дугаар зуунд хэн бариулсан байж таарах вэ?

Монголын эзэнт гүрэн бий болж хол холын олон улс орныг эзэгнэн суусан ахан дүүс хаадхоорондоо цаг алдалгүй холбоо барих гэсэн шаардлага л ийм нүсэр зам барих нөхцөлболох ёстой.

Ш.Гаадамба гуайн редакторлан 1976 онд хэвлэсэн Монголын нууц товчооны 281-д Өгэдэй хаан үгүүлрүүн: “Эцгийн их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: …Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөхөртөө замыгтавиулав” хэмээн өөрийн хийсэн дөрвөн сайн үйлсийн хоёрт нь дурьдсан байна. Тэгвэл энэ замыг хэдийд эхлэн хэрхэн барьсан бол?Мөн номын 279-д Бас Өгэдэй хаан өгүүлрүүн: “… Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгат \мянган өрх Г.А\-аас замчинулаачин гаргаж, суурь суурьт өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй, гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтүгэй! Эдгээр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийдгэтүгэй!” гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч ”Тэр ёсоор хийтүгэй” гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: “Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад \Бат нь Алтан ордны улсын тэр үеийн хаан бөгөөд анхны хаан нь Чингисийн ууган хүү Зүч байсан боловч тэрээр эцэгтэйгээ бараг нэг зэрэг нас нөгцсөн юм. Г.А.\ элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай” гээд бас үгүүлсэн нь: “Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг зөвөөс зөв үгийг дуртгажээ” хэмээн илгээжээ гэж бий. Эндээс харахад Хар ус нуурын захад буй Чингисийн замын хэсэг Европ тивд байсан Бат хааны буюу Алтан ордны улс руу, Алтайн нурууны өврөөр буй хэсэг ньДунд, бага Азийг хамарч байсан Цагадайн болон Ил хаадын улс руу харин зүүн хэсэгт буй хэсгүүд нь Хятад, Солонгос улсуудыг холбож байсан их замын салаа болох нь тодорхой байна. Мөн номын 280-д Тэндээс Өгэдэй хаан өгүүлрүүн: “Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, ах дүү нар цөм, Отчигин ноён, Жэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм, гол \төв нутгийн Г.А.\-ын охид хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, аравны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: …Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ …Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан, Тогучар хоёроор захируулж, замын нэг суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно. Халбага хигээс дутуулбал хамрын хагасыг огтолно ” гэж зарлиг болов гэжээ. Энэ үе нь 1231 онд Өгэдэй хаан Хятадыг эзэлснээс нэлээд хойно болж буй үйл явдал. Ингэхээр Чингисийн замыг 7-8 жилээс илүүгүй хугацаанд барьж дууссан байж таарч байна. Дээр бичсэнээр энэ аварга замыг мянгат, зуут, аравтад тодорхой газрыг хариуцуулан тал талаас угтуулан нэгэн зэрэг барьсан болох нь тодорхойбайна. Ингэвэл маш богино хугацаа орох нь дамжиггүй.

Харин энэ өртөө замын үйл ажиллагаа хэрхэн явагддаг байсан бол? Энэ тухай алдарт Марко Поло \1257-1324\“Орчлонгийн элдэв сонин” номондоо тусгай бүлэг болгон маш тодорхой бичсэн аж. “Канбалу \Ханбалык\ хотоос олон муж орох замын тухай” гэсэн ерэн наймдугаар бүлэгт: “Нийслэл Камбалу хотоос янз бүрийн муж руу олон зам салбарлан гарчээ. Муж бүр рүү нэг зам зурайн одсон бөгөөд тэрхүү зам тус бүр дээр хаа хүрдэг тухай бичсэн байх тул хэн бүхэнд тодорхой, төөрөх газар огт үгүй. Их хааны элч Камбалу хотоос гарч аль ч замаар явлаа гэсэн хорин таван бээр хэртэй болоод \өртөө гаруйн газар буюу45 км орчим газар. Г.А\ нутгийняриагаар бол янб, харин манайхаар морин өртөө, шуудан хэмээх өртөөн дээр хүрч ирдэг ажээ. Тэр өртөө болгон дээр элч зарлага нарын саатан хонох гоё сайхан гэр байдаг. Энэ өртөөний буудал гэрт тансаг сайхан торгон хөнжил бүхий унтах ор дэвсгэр элбэг ба элч нарт хэрэгтэй юм бүхэн энд бий ажгуу. Хаад ноёд хүртэл тэнд тухлан саатаж болно. Өртөө болгон дээр 400 морь бий. Их хаан элч нараа хаа нэгэн газар довтолгох цагт агт морьд хэзээд бэлхэн байх хэрэгтэй хэмээн зарлиг буулгажээ. Гол гол муж орох зам дагуу 22 \39,6 км Г.А.\ буюу 30 \54 км Г.А.\ бээрийн зайтай өртөө байх ба өртөө тус бүрд элч довтолгон ирэхэд 300-400 морь үргэлж бэлэн байдаг. Түүнчлэн элч зарлага нарын саатах өргөө гэр хүртэл бий. Ийнхүү их хаан бүх муж, хант улсаар саадгүй тойрон явах бөлгөө. Их хаан айл амьтан, өртөө буудал байхгүй эзгүй цөл газар элч нарт зориулан хэрэгтэй бүхнээр хангасан өртөө буудал өргөө гэр барьж байгуулахыг тушаажээ. Гагцхүү өртөөний хоорондох зай нь бага зэрэг сунгуу, 35 \63 км\ бээр буюу хааяа 40 \72 км\ гаруй бээрийн зайтай ажээ. Ийнхүү их хааны элч дээрх маягаар довтолгох ба тэдний хүрч ирсэн өртөө болгон дээр уналга морьд ямагт бэлэн байдаг. Ер нь эзэд хаад, хэн ч тийм их сүр жавхлан хийгээд элбэг тансаг байдалтай байсан удаагүй. Тэр бүх өртөөний морьд нийлээд 2 бум гаруй бөгөөд элч зарлага ирэхэд бэлэн байх ба өртөөний өргөө нь нэг түм гаруй, дээр ярьсанчлан тэдгээрийн тоног хэрэгсэл элбэг баян бөгөөд тийнхүү гайхамшигтай баян тансаг байдлыг өгүүлэн хэлэх буюу дүрслэн тодорхойлоход хүчин үл хүрэх буюу. Энд хамаатай нэгэн хүчин зүйлийн тухай хэлэхийг хүснэм. Юу гэвэл өртөө бүрийн хооронд мөн 3 \5,4 км\ бээрийн зайтай 40 жижиг суурин гацаа байх батэнд их хааны явган элч нар сууж доорх байдлаар алба гүйцэтгэнэ. Тэд нар хэд хэдэн хонх зүүсэн том өргөн бүс бүслэх ажээ. Энэ нь юуны тул хэмээвэл тэрээрийн ирэх нь алсаас чимээтэй дуулдахын учир болой.

Явган элч гурван бээрээс \5,4 км\ илүүгүй гүйн хурдалж хэмжээт зайг туулан ирэхэд дараачийн халаа угтан тосож байдаг. Элч хүрч ирэх нь холоос дуулдах учир дараачийн хүн бэлтгэн завдаж элчийг хүрч ирмэгц түүний авчирсан зүйлийг уламжлан авах ба бас бичээчээс нэгэн хэсэг цаас авч гүйн одох ажээ. Энэ мэт гурван бээрийг туулан хүрч ирэхэд дахин залган авсаар анх мэт дахин давтан үргэлжилнэ. Их хаан тэр явган элч нарынхаа ачаар арван өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авдаг байжээ. Энэ явган элч нар арван өдөрчийн газрыг нэг өдөр нэг шөнийн дотор туулдаг бөлгөө. Хорин өдөрчийн газрын мэдээг хоёрхон хоногт хүргэж ирдэг. Явган элч нар арван өдөрчийн зайтай хол газрын мэдээг ямагт ганцхан хоногийн хооронд авчирдгаараа их хаанд үнэнхүү их тус үзүүлдэг аж. Их хаан тэднээс алба татвар хураадаггүй, харин тэдэнд өртөөгөөр явах элч нарын тусыг бодож өөрийн сангаас агт морьд бэлэглэдэг байжээ.

Хэрвээ харъяат нутаг газрын дотор ямар нэгэн үймээн самуун дэгдсэн тухайд буюу эсвэл хэн нэгэн ноёны тухай ч юм уу их хаанд чухал зүйлийн талаар нэн яаралтай сонсгох хэрэг тохиолдвол элч нар нэг өдөрт хоёр зуун бээр \360 км\, заримдаа хоёр зуун тавин бээр \450 км\ газар довтолгодог байжээ. Чингээд хэрхэн өртөөлөн явдаг тухайд өгүүлбэл нэгэн элч төчнөөн олон бээр газрыг нэн яаралтай туулах хэрэг тохиолдвол тэр элчид шонхор шувууны дүрс товойлгосон пайз гэрэгэ олгодог. Хэрэв хоёр элч бол хоёулаа нэгэн газраас эрмэг хурдан сайн морьд унан хөдөлнө. Тэд замд гарахдаа толгойгоо алчуураар боож гэдсээ бүсээр чавхайтал ороох ба хорин таван бээр \45 км\ туулж нөгөө өртөө хүртэл хар хурдаар нь довтолгон хүрч ирэхэд тэнд хурдан морьд, сэлгээ унаа бэлэн байна. Элч нар тэр морьдыг даруй юүлэн унаж цааш гүйхээрээ ухасхийн тэнхээ мэдэн довтолгосоор дараачийн өртөөхүрч, мөн л бэлэн морь сэлгээд цааш давхина. Тийнхүү элч нар хоёр зуун тавин бээр туулж их хаанд мэдээ хүргэх ба онц чухал мэдээ байх аваас гурван зуун бээр \540 км\ ч явах ажээ.” гэсэн байна. Энд дурдсан хурдаар тооцвол өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатараас ОХУ-ын нийслэл Москва хот ороход 20 хоног л шаардагдах аж. Харин Бээжин ороход хоёр хоног хангалттай байх нь. Тэгэхээр энэ зам тухайн үед ямар чухал ач холбогдолтой байсан нь тодорхой.

Марко Пологийн их хаан гээд байгаа хүн нь Хубилай хаан бөгөөд энэ бүхнийг өгүүлэнбуй цаг үе нь их хааныг хаан ширээнд сууснаас 42 жилийн дараа буюу 1298 он юм. Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархориноос Бээжинд шилжүүлсэн бөгөөд Пологийн дурдаж буй Хубилай хааны байгуулсан өртөөнүүд гэдэг нь тэр үеийн Канбалу буюу Ханбалык \монголчууд Хар балгас ч гэдэг одоогийн Бээжин Г.А.\хотыг 1240 оноос өмнө Өгэдэй хааны байгуулсан их замтай холбож нэмэлт өртөө замууд байгуулсныг хэлж буй бололтой.Харин элч нар толгойгоо алчуураар боодог нь хурдтай явахад салхинд үс, малгай хийсэхээс сэргийлэх бөгөөд бэлхүүсээ боодог нь гэдэс дотор зайлагдах, бөөр нуруу сэгсрэгдэхээс хамгаалах зориулалттайбөгөөд одоо ч монголчууд энэ аргыг хэрэглэдэг. Марко Пологийн номонд бас нэг сонирхолтой мэдээ бий.

Их хаан замын хажуугаар мод тарьсан тухай хэмээхзуу дугаар бүлэгт:“Их хаан бээр элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр хоёр алхмын зайтай газар мод тарих зарлиг айлджээ. Энэ модод алсаас их сүрлэг харагдана. Их хаан тэр бүгдийг, явах зам нь хэн бүхэнд үзэгдэж, огт мунгинан төөрөхийн явдалгүй болгохын тулд байгуулсан билээ.

Говь цөлийн зам дагуу ч мөн тийм мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт туйлын таатай. Тэрчлэн бүх хант улс, муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ” гэжээ. Барьсан замдпайз,тэмдэг байхад төөрүүлэхгүй хэмээн мод тарих нь юу л бол. Харин эдгээр модыг элс, шороо, цасан шуурганаас замаа хамгаалах гэж тарьсан гэвэл үнэнд илүү нийцэх биз. Бид одоо ч энэ аргыг хэрэглэдэг билээ.

Тэр үеийн Монголын эзэнт гүрний зураг, нийслэлүүдийгхарахад тэдгээрийг холбосон дэлхийн анхны хурдны зам Чингисийн зам ямар аварга бүтээн байгуулалт байсан нь хэнд ч гэсэн тодорхой харагдана.Одоо ч гэсэн ийм аварга замыг хүн төрөлхтөн байгуулж чадсан болов уу?! Нуугдан буй Хаан замын нууцыг дэлгэж баримтат кино хийж эхлээд Япон улсад гаргах цаг нэгэнт болжээ. Тэгсэн цагт түүхч, архиологч эрдэмтдийн ажил ундрах бизээ. Учир нь эдгээр замууд одоогоор газар дор нуугдан буй тэр үеийн олон хот, сууринг бидэнд зааж өгөх болно. Эндээс түүхийн дурсгалт зүйлс, бүр “Нууц товчоо”-ны монгол эх ч олдохыг хэн байг гэх билээ. Учир нь их хааныхаа нэрээр нэрлэгдсэн өвөг дээдсийнхээ мянганы бүтээн байгуулалтыг ЮНЕСКО-д биет өв болгон бүртгүүлэх нь өнөөгийн монголчууд бидний ариун үүрэг юм.

Эхнутагтаа мартагдсан Хаан замыг гадныхан Торгоны зам гэдэг. Энэ замаар “Толгой дээрээ тавиур дүүрэн алт аваад явсан ч айх аюулгүй байдаг байсан гэдэг”хэмээн бахархан дурсдаг. Гэхдээ тэд жинхэнэ Торгоны зам оршин байгаагогт мэдэхгүй байгаа билээ.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *