АНУ-н Засгийн газрын АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөр дамжуулан, Монголын хүнсний ногоо тариалагч нарт бизнесийн төлөвлөгөө боловсруулах, санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэн, Монгол Улсын нийт ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, цаашлаад эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Долдугаар сарын 25-нд АНУ-ын USAID-ийн Монгол дахь захирал Томас Крехан “Жожил даян” компанийн хүлэмжийн аж ахуйтай танилцжээ. Энэ үеэр Томас П.Крехан харилцагчийн бизнесийн одоогийн нөхцөл байдал, тариалалт, ургацын мэдээллүүд, цаашдын төлөвлөгөөтэй танилцсанаас гадна Монголд хүнсний ногоо тариалагчдад тулгарч буй асуудал, цаашдын шийдлүүд, хүнсний ногооны кластерын хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцсон байна.
“Жожил даян” компани нь BEST хөтөлбөрийн тусламжтайгаар ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээлд хамрагдан, дөрвөн шинэ хүлэмж байгуулж, гурван шинэ ажлын байр бий болгож, жилийн ургацаа 56-80 тонн буюу 30%-аар нэмэгдүүлж чаджээ.