Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын охидын шигшээ баг хоёр хоногийн өмнө Азийн тэмцээнээс анхны оноогоо авсан бол өнөөдөр анхны ялалтаа байгууллаа. Хойд Марианы арлуудын багт боломж олголгүй буулган авснаар анхны хожлоо авчээ. Монголын багийн довтолгооны шугамын гол тоглогч Э.Энхмаргад гоолын салхийг хагалж, баг тамирчдаа сэргээсэн. Харин удаах гоолыг тав дугаартай, төвийн хамгаалагч Ван Лора өсөлдөгчийнхөө хаалганд оруулжээ.