Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгчид чансаагаа 12-оор ахиулж чадлаа

ЗурагОлон улсын хөлбөмбөгийн холбооноос өнгөрөсөн долоо хоногт 2017 оны хамгийн сүүлийн чансаагаар Монголын үндэсний шигшээ баг 187 дугаарт эрэмбэлэгджээ.

Өмнөх чансаанд 199 дүгээрт бичигдэж байсан бол энэ удаа 12 байраар урагшилсан байна. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2015 онд дэлхийн чансааны 205-д бичигдэж байсан бөгөөд хоёр жилийн дотор чансааг 187-д хүргээд байна. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Германы Майкл Вайсс ажиллаж байгаа юм.

Үндэсний шигшээ баг анх удаа Тайванийн багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн нь дэлхийн чансаа ахихад нөлөөлжээ. Мөн энэхүү тоглолтоос гадна Мьянмарын 21, 23 хүртэлх насны шигшээтэй нөхөрсөг тоглолт хийсэн. Индонез улсад болсон “Цунами цом” тэмцээнд Киргиз, Индонез улсын багтай тоглосон.Манай шигшээ багийн чансаа 12 байраар урагшилсан анхны тохиолдол болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *