Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгчид 20 мянган ам доллараар шагнуулжээ

“Tiger Street Football 2014”
тэмцээний финал энэ сарын 5-нд Сингапурт зохион байгуулагдлаа. Азийн хүчирхэг
найман баг өрсөлдсөн тэмцээний ялагчаар Вьетнамын “Dat Vinh Tien” баг шалгарч
үзэгчдийн уухайн түрлэг дор шагналын 40.000 ам.долларыг гардан авцгаасан бол
дэд байрыг Монголын “Blue Wolves” баг мөнгөн медаль 20.000 ам.доллар хүртсэн
амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлууллаа. Гуравдугаар байрт Камбожийн Daniel
FC баг шалгарсан байна. Дэлхийн хэмжээний од, Португалийн домог болсон
хөлбөмбөгчин Деко энэ жилийн тэмцээний турш хамт байж, Камбож, Монгол, Сингапур
дахь тэмцээнээс хамгийн шилдэг 6 тоглогчийг сонгон шалгаруулж өөрийн найзууд
болох Португалийн шигшээ багийн тамирчидтай хамтран шилдэг 6 тоглогчийн эсрэг
нөхөрсөг тоглолт хийсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *