Жудо бөхийн ‘’Их дуулга’’ тэмцээн энэ жил ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулагдах билээ. Тус тэмцээнд оролцохоор манай улсаас Монголын жудо бөхийн Үндэсний шигшээ баг ирэх 20-нд явхаар бэлтгэл хангагдаад байна.
Энэ удаад Хашбаатарын Цагаанбаатар, Чимэд-Ёндонгийн Болдбаатар ахлагчтай эрэгтэй эмэгтэй тус бүр 10 тамирчин оролцохоор болсон байна.
Багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэй:
60 кг-д Ганбатын Болдбаатар /МУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн аварга/
Дашдаваагийн Амартүвшин /МУ-ын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/
66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг/Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт/, Довдонгийн Алтансүх /Азийн аварга, ОУХМ/
73 кг-д Ёндонпэрэнлэйгийн Басхүү /ОУХМ/, Бат-Эрдэний Пүрэвдаваа /ОУХМ/
81 кг-д Батмөнхийн Алтансүх /ОУХМ/, Баянмөнхийн Гаажадамба /ОУХМ/
90 кг-д Дэлгэрийн Цэрэнням /ОУХМ/
+100 кг-д Баттулга Тэмүүлэн /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ/
Эмэгтэй:
48 кг-д Баттамирын Хорлоо /ОУХМ/
Энх-Амгалангийн Уртнасан /ОУХМ/
52 кг-д Адьяасамбуугийн Цолмон /Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ/, Ганболдын Ганцэцэг /ОУХМ/
57-д Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ/, Батсүхийн Алтанцэцэг /ОУХМ/
63-д Цэнд-Аюушийн Цэрэннадмид /Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ/, Баярбатын Баасанжаргал /ОУХМ/
70-д Мөнхбатын Даваасүрэн /ОУХМ/, Баттулгын Хонгорзул /ОУХМ/ нар багтаж байна.
Энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 180, эмэгтэй 130 нийт 310 тамирчин оролцоно.