Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн
Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр,
магистрын сургалтын хөтөлбөрийн Герман улсын ASIIN e.V.–(Accreditation
Agency for Degree Programmes in Engineering, Informatics, the Natural
Sciences and Mathematics ) болон Европын холбооны EUR-ACE (Framework
Standards for the Accreditation of Engineering Programmes)-аар магадлан
итгэмжлэгдлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр
ШУТИС-ийн удирдлагад магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулсан юм. Энэ
үеэр ШУТИС-ийн проректор Б.Очирбат “Монгол улсын боловсролын түүхэнд
анх удаа Монголын инженерийн сургалтын хөтөлбөр олон улсад магадлан
итгэмжлэгдэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаад баяртай байна.
Салбарын яамнаас энэ инженер технологийн сургалтын хөтөлбөрүүдийг олон
улсад магадлан итгэмжлүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн
бэлтгэх бодлого баримталж байгаа” хэмээн онцоллоо. Мөн Боловсролын
магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн
12 сургуулийн 29 хөтөлбөрийн гэрчилгээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга
Л.Гантөмөр, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Боловсролын
магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал
Х.Батсайхан нар гардуулан өглөө.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь цаашид тэргүүлэх
чиглэлийн буюу багш, инженер, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн
бэлтгэдэг их, дээд сургуулиудыг олон улсад болон дотоодод магадлан
итгэмжлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөн ажиллаж байгаа юм байна.