Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08 цаг 27 минутад Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн. Монгол улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэндээ Монголжин хэмээх нэр хайрласан бөгөөд өчигдөр түүний найман насны төрсөн өдөр тохиов.
Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас Монгол улсын гурван сая дахь иргэн Даланзадгад сумын 3-р сургуулийн 2-р ангийн сурагч Х.Монголжинд төрсөн өдрийн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ.