Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 5-20-нд БНХАУ-ын Шанхай хотод болж буй “Хятадын Олон улсын импортын экспо”-д оролцож байна.
Төлөөлөгчид энэ сарын 5-нд экспогийн нээлт болон “Хунчяо олон улсын эдийн засгийн форум”-ын хүрээнд, “Нээлттэй байдал ба бизнес эрхлэх орчин: Засгийн газрын болон хил дамнасан корпорациудын үүрэг”, “ДХБ-ын шинэчлэл ба чөлөөт худалдааны хэлэлцээр” салбар хуралдаанд оролцов. Экспод оролцож буй Монгол Улсын хэсгийг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны хүрээнд бэлтгэн, Монголын экспортын боломж, хөрөнгө оруулалтын орчинг сурталчилж байна.