Categories
мэдээ нийгэм

Монголын Дауны холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвийн хүүхэд залууст дэмжлэг үзүүллээ

Монголын Дауны холбоо нь Монгол Улсын даунтай иргэн бүрийг татвар төлөгч болгох зорилготой. Татвар төлнө гэдэг тодорхой орлоготой, хөдөлмөр эрхлэгч болно гэсэн үг. Ажил хийхийн тулд сурч боловсрох ёстой. Иймээс Монголын дауны холбоо нь дэргэдээ Хөдөлмөр сургалтын төв байгуулжээ. Уг төв нь эцэг эх, хүүхдүүд хамтарч ажиллах, тэдний ур чадварыг сайжруулан ажлын байранд шаардлагатай суурь чадваруудыг эзэмшүүлэх, улмаар бие дааж амьдрахад нь бэлтгэх зорилготой ажээ. Инэгснээр даунтай хүүхдүүд нь ажиллаж суралцсаны үр дүнд ажлын байранд зуучлуулж ажиллах боломжтой болно.

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойко (Krzysztof Bojko), Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва нар тус төвийн хүүхэд залуус болон Монголын Дауны холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, дэмжиж ажиллах боломжийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва хэлэхдээ “Дауны хам шинжтэй хүүхэд залуус, тэдний асран хамгаалагч нарын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах нь нэн чухал асуудал тул дэмжиж ажиллахад нээлттэй“ гэлээ.

Монголын Дауны Холбоо нь Монгол Улс дахь Польшийн Элчин сайдын яам болон Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойкод Монголын даунтай хүүхэд залууст хичээлийн хэрэгсэл болон үнэ бүхий зүйлс бэлэглэж, цаашид хамтран ажиллах болсонд талархаж буйгаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *