Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийх Зөвлөх компанийг Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгарууллаа.
Сонгон шалгаруулалтын үр дүнд активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсын PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. хийж гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үнэлгээг хийж гүйцэтгэх болно.
Зөвлөх компанийн талаарх мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.pwc.com/cz/en.html хэмээн Монгол банкнаас мэдээллээ.