Categories
мэдээ спорт

Монголын баг “FIBA Skills challenge”-ийн дэлхийн аваргад өрсөлдөнө

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA)-ноос зохиож буй 15 хүртэлх насны тамирчдын ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сард болно.

“FIBA U15 Skills challenge” гэх уг тэмцээний Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд болж өндөрлөсөн бөгөөд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа.

Нийт 55 улсын 106 баг өрсөлдөж буй тэмцээний Азийн бүсэд 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглосон.

Манай улсын эрэгтэй баг Шинэ Зеланд, Ирак улсуудын хамт “C” хэсэгт багтан тоглосон ба тус бүрийг нь хоёр удаа ялж хэсгийнхээ нэгдүгээр байраар дэлхийн аваргад оролцохоор болов. Харин эмэгтэй баг Ливан, Таити, Самоагийн багуудтай хамт “D” хэсэгт багтан тоглож хэсгийнхээ хоёрдугаар байраар шалгарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *