Монголын авто спортын “Мөнгөн шонхор” клуб 2018 оны эхний уралдааныг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулахаар болжээ.
Авто спортын уралдаан энэ сарын 21-нд болох аж. Тэмцээнд авто спортын цол, зэрэггүй, залуу тамирчдын дунд зохион байгуулахаар болсон байна. Уралдааныг Монголын авто машин, мотоциклын спортын холбоо, Монголын авто мастеруудын холбоо, “Speed” авто клуб, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн авто клубүүд хамтран зохион байгуулахаар болжээ.
Уралдаанд 50 орчим залуу тамирчин оролцон ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.