Categories
мэдээ нийгэм

Монголын анхны авто спортын тойрог зам удахгүй ашиглалтад орно

“Монгол63 Circuit” нэртэй авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ. Авто тойруулгын ажил энэ оны хавраас эхэлсэн бөгөөд хөрс хуулалтын ажлаа дуусган шинэ хөрсөө дэвсэж, асфальтан хучилтаа хийж, бэлэн болсон бөгөөд гадна тохижилт болон сандал угсралтын ажил хийгдэж байгаа аж.

Энэхүү “Монгол63 Circuit” тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж буй бөгөөд ‘Баутех Монголиа’ ХХК, “Ариун-Очир” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм. Авто тойруулга нь нийт 6 га газарт цогцолбор хэлбэрээр баригдах бөгөөд авто тойруулгын замыг Японы “Ebisu Circiut”-ийн стандартаар хийж буй юм байна.

“Mongol63 Circuit” нь дараах үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм.

830 м асфальтан тойрог зам /10-14м өргөн/

1610 хүний суудал бүхий үзэгчдийн асар

100 автомашины багтаамж бүхий тамирчдын зогсоол

Авто кузов, агрегат засвар

21 ш автомашины гараж

Тоноглол, сэлбэг хэрэгслийн дэлгүүр

Тусдаа үзэгчдийн автомашины зогсоол

Амрах байр /нэмэлтээр баригдана/

1 км урт шулуун замын уралдаан засмал / нэмэлтээр баригдана/

Дрифтийн машин түрээс”

Сурталчилгааны самбар түрээс зэрэг үйлчилгээнүүд багтсан.

Монгол Улсад дрифтийн спорт хөгжөөд хэдийн 10 гаруй жилийг ардаа үджээ. Дэлхий нийтэд залуу спортын тоонд ордог ч энэ спортыг сонирхдог үзэгч, тамирчдын тоогоороо дэлхийд төдийгүй монголдоо тэргүүлдэг авто спортын нэг төрөл юм. Монголын дрифтийн спортын хөгжүүлэхээр хүчин зүтгэж буй залуус өнгөрсөн хугацаанд нийгэмд маш олон эсэргүүцэл, дарамтыг туулан зүтгэсний үр дүнд өөрсдийн гэсэн зам талбайтай болж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа чөлөөтэй хийх боломжтой боллоо.

Жил жил энэхүү бүтээн байгуулалтын зам талбай нэмэгдэн өргөжөөд ирэхээр дрифтийн тамирчдын чадвар өсөж, дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулах, зөвхөн дрифтийн спорт гэлгүй засмал замын бусад спорт хөгжих эхлэл суурин болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *