Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өдгөө 90 насны өндөр босгыг даваад буй ХААИС-ын анхны багш, доктор, профессор Сономдоржийн Ичинхорлоо багшид Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгийг гардуулан өглөө.
С.Ичинхорлоо багшийн гэр бүлийн хүн Э.Агваан гуай эрчим хүчний салбарын анхны инженер, Эрчим хүчний гавьяат ажилтан, багшийн хоёр ах нь мөн л гавьяатын эрхэм цолыг энгэртээ гялалзуулсан сайхан хүмүүс байжээ.