Нийслэлийн ойролцоо зээр сүргээрээ орж ирж байгаа талаар “Өдрийн сонин” сурвалжлан хүргэсэн. Тэгвэл Синьхуа агентлагт энэ сарын 09-ний өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн зурвасаар Монголын талаас их хэмжээний буюу 600 орчим зээрийн сүрэг нэвтэрсэн талаар мэдээлжээ.
Зээрийн сүрэг ийн нүүдэллэх болсон шалтгааныг Монголд цаг агаар хүйтэрч цас үргэлжлэн орж байгаатай холбон тайлбарлажээ. ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн албаныхан эдгээр зээрийн сүргийг хамгаалах зорилгоор бэлчээрлэх чиглэлийг анхааран, хулгайн анчдын эсрэг хяналт тавих аж.