Categories
мэдээ нийгэм

“Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл” цахим хэлэлцүүлэг болно

Уран зургийн галерей хаагдаж, тоглолтууд цуцлагдаж байгаа энэ үед дэлхийн өнцөг булан бүрд үзэгчид гэртээ өнжиж байна. Ковид-19 цар тахлын үед нийгэмд хүн хоорондын зай холдож байгаагийн хэрээр урлаг урьд урьдынхаас илүү чухал болж байна. Бусад улс орнуудын нэгэн адил Монголын уран бүтээлчид шинэ нөхцөл байдалд дасан зохицож, гадаад дотоодын үзэгчидтэй холбоотой байх бүтээлч замыг эрэн хайж байна.

Зургаан орны Элчин сайдын яамд, тухайн улсын соёл урлагийн байгууллагууд “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл” нэрийн дор уран бүтээлчдийн видео болон цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.

Олон улсын хэлхээ холбоо бүхий Монголын эдгээр уран бүтээлчид хэрхэн ажиллаж уран бүтээлээ туурвиж байгааг харуулахын тулд Монгол-Францын төв, Францын Элчин сайдын яам, Их Британийн Элчин сайдын яам, Германы Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт, Японы Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Элчин сайдын яам энэхүү төслийг анх удаа хамтран санаачлаад байна.

  • 4-р сарын 13, 19:30 цаг: Erdenekhuu Edu, бүжигчин – Швейцар улс
  • 4-р сарын 13, 19:45 цаг: Gantuya, арт куратор – АНУ
  • 4-р сарын 14, 19:30 цаг: Bayra Bela, жүжигчин, продюсер – Их Британи
  • 4-р сарын 14, 19:45 цаг: Hulgo, тайко бөмбөрчин – Япон
  • 4-р сарын 15, 19:30 цаг: Jojo, жазз дуучин – Герман
  • 4-р сарын 15, 19:45 цаг: Tamir Samandbadraa, каллиграфич – Франц

Facebook Live арга хэмжээ дөрөвдүгээр сарын 16-ны 19:00 цагт: “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл” https://www.facebook.com/events/478086556944796/ хаяг дээр явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг та Элчин сайдын яамдын албан ёсны фэйсбүүк хуудаснаас аваарай. Монгол-Францын төв, Францын Элчин сайдын яам, Их Британийн Элчин сайдын яам, Германы Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт, Японы Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Элчин сайдын яам.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *