Categories
мэдээ нийгэм

“Mongolia ITM-2015” үзэсгэлэн Мишээл экспод болно

Байгаль орчин ногоон хөгжил, аялал ууучлалын яам, Монголын Аялал жуучлалын холбоо хамтран зохион байгуулдаг “Mongolia ITM-2015” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 21, 22-нд “Мишээл” экспод болох гэж байна.

Энэ үзэсгэлэн 1999 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Монгол Улс Дэлхийн хамгийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэн ITB Berlin – 2015 үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор оролцсоны дараахи Аялал жуулчлалын шинэ сезоны бэлтгэлийг хангах ажлын хүрээнд явагдаж байгаагаараа илүү ач холбогдолтой болж байгаа аж.

Уг үзэсгэлэнд 21 аймгийн Аялал жуулчлалын газрын дарга мэргэжилтнүүд ирэх бөгөөд уг арга хэмжээг дэлхий нийтэд “Утаагүй үйлдвэрлэл” хэмээн онцгой үнэлэгдэж, автомашин, нефтийн үйлдвэрлэлийн дараа 3-т ордог байгаль орчинд ээлжтэй, орон нутагт өгөөжтэй салбарын төлөө хамтран ажиллахыг хүсэж, бас уриалж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *