Categories
мэдээ улс-төр

Монголд зохиогдох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт том боломжууд авчирна

АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахалдаг. Тус зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болжээ. Өнгөрсөн 20 жилд гишүүн орнуудын хооронд харилцаа, хамтын ажиллагаанд гарсан амжилт болон алдаа дутагдлаа дүгнэсэн, Улаанбаатарын тунхаглалд төр, засгийн тэргүүн нарын ирээдүйд чиглэсэн үзэл баримтлал, чиг хандлагыг илүүтэйгээр тусгахаар төлөвлөж байгаа ажээ. АСЕМ-ын уулзалт, хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүндийг олон улсад өргөх, улмаар гадаад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд таатай боломж бий болно гэж үзэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *