Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хүргэж байна. Сүүлийн 24 цагт найман хүн нас баржээ.
Ингэснээр нийт нас баралт 170 болж байна.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
- 71 настай эрэгтэй дөрөвдүгээрр сарын 15-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 78 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд Туркаас зөөвөрлөгдөн ирж, 12-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 71 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдан эмчлэгдэж байсан
- 81 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 59 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 49 настай эрэгтэй тавдугаар сарын 03-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 89 настай эмэгтэй тавдугаар сарын 08-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
Эмнэлгүүдэд нийтдээ 4800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
- Хөнгөн-2642 (55.04хувь)
- Хүндэвтэр-1542 (32.13 хувь)
- Хүнд-506 (10.54 хувь)
- Маш хүнд-110 (2.29хувь)
Харин гэрийн ажиглалт хяналтад хөнгөн хэлбэрийн 5944 хүн байна.