Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.02/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-өөс “Өнгөрсөн хоногт 18 хүнээс халдвар нэмж илэрлээ. Тэдний 17 нь дотоодын халдвар байна. Харин нэг иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Тэгвэл 17 тохиолдлын нэг нь эмнэлгийн ажилтан байна. Мөн нийтдээ дөрвөн хүн нас бараад байна” гэх мэдээллийг өглөө.