“Sony” компанийн “PlayStation 4” платформд зориулж “Sucker Punch” студийн бүтээсэн “Ghost of Tsushima” видео тоглоомыг уран сайхны кино болгох ажил эхэлжээ. Киног “John Wick”-ийн найруулагч Чад Стахелски бүтээхээр болсон байна.
Уг тоглоом нь 1274 онд монголчуудын Япон руу хийсэн довтолгооны үеийг харуулах бөгөөд Жин Сакай нэртэй самурай бусад самурай нарын хамтаар Японы Цушима арлыг монголчуудын довтолгооноос хамгаалж байгаагаар дүрсэлдэг ажээ.
Тоглоом өөрөө Акира Куросавагийн самурайн сэдэвт сонгодог кинонуудаас санаа авч бүтээгдсэн тул дэлгэцийн бүтээл болгоход тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.
“Ghost of Tsushima” видео тоглоом 2020 оны долдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд эхний гурван өдрөө л 2.4 хувь зарагдаж байв. Киноны хувьд энэ нь “Sony Pictures” болон “PlayStation Productions”-ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болж байгаа ба 2022 оны хоёрдугаар сард үзэгчдэд хүрэх төлөвтэй байна.