Categories
мэдээ спорт

Монголчууд Хөлөнбуйрын тэмцээнээс таван медаль хүртжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медаль хүртжээ.

57 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Алтансүхийн Мөнх-Эрдэнэ алт, ҮБТДС-ийн бөх Дамдингийн Балжинням мөнгө, 65 кг- ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр алт, мөн клубын бөх Энхтуяагийн Тэмүүлэн мөнгө, мөн клубын бөх Батсуурийн Наранболд хүрэл, 74 кг-ын жинд “Арслан” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж мөнгөн медаль авчээ.

57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Түмэнцогт, 74 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, спортын мастер Б.Батсүх, мөн клубын бөх Б.Цогтгэрэл нар Ү байр эзэлжээ.