Categories
мэдээ нийгэм

Монголчууд 3000 метр өндөр уулсын нутагт бяслаг үйлдвэрлэж байна

Монгол орны өнцөг бүрээс ирсэн бяслаг урлаачид цуглаж өөрсдийн бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа.

Монгол оронд хийгдэж буй бяслаг нь байгалийн олон бүс, цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалан тухайн газар нутгуудын мал, амьтдын сүүний онцлогоос хамаарч өвөрмөц амттай, цөөн төрлийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний бий болдог.

Алтайн уулсын 3000 метрийн өндөрт байдаг сарлагийн сүүгээр хийсэн бяслаг юм. Дэлхийн цөөн тооны улсад байдаг сарлагийн сүүний гарц бага хэдий ч тослог ихтэй учир сайн чанарын бяслаг гаргах авахад тохиромжтой аж.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бяслаг урлаачдаа дэмжиж тэдний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах тал дээр идэвх чармайлттай ажиллана гэдгээ мэдэгдлээ.

“Cheese republic” компанийн захирал, Бяслаг урлаач Я.Энхээ “Бид монголд хийж байгаа бяслагийг урлахдаа артизан маягаар буюу урлаж хийдэг. Энэ нь монгол уламжлал биш, дэлхий даяар хийдэг уламжлалт технологиор хийдэг. Үйлдвэрийн бяслаг хийх чиглэл нь Монголчууд бидэнд ач холбогдол багатай гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийн том тоглогчид энэ чиглэлд маш их байдаг. Монголчуудад ямар сонголт байна вэ гэхээр. Том газар нутагтай, олон байгалийн бүстэй үүнээс үүдээд тухайн нутагт байгаа ургамал, салхи, мал, амьтдын онцлогоос шалтгаалаад өвөрмөц, цөөхөн тооны өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Бид энэ жил 160 гаруй тонн бяслаг хийсэн”гэв.

Эх сурвалж: А24 агентлаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *