Categories
мэдээ нийгэм

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрбээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалттай нийцүүлж өргөдлөө гаргасан байна.

Түүнчлэн энэ тухайгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцсөн гэдгээ өргөдөлдөө тусгасан байна.

Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 66.7 хувийн саналаар дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *