Categories
мэдээ нийгэм

Монголбанк цаашид төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэхгүй

Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэдУлаанбаатар хотнооболлоо.Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс ОУВС-тай хамтран “ Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байна.Уг хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээндОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох ба олон улсын байгууллагууд хандивлагч орнуудааснийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэлийн зориулалтаар авч ашиглана.

Хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлүүдийг тохиролцсоны дагуу Монголбанк инфляцийг нам тогтвортой түвшинд хадгалах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, Төв банкны засаглалыг сайжруулах, валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, төсвийн шинж чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх зэрэг бодлогын арга хэмжээ авахаар тусгав. Тиймээс Монголбанк 2018 оноос “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийг Засгийн газарт шилжүүлэхээр болж, зээлийн үндсэн төлбөрийг Төв банк, зээлийн хүүг Засгийн газар хүлээн авах нь зөв гэж ОУВС зөвлөв.

Мөн санхүүгийн салбарын тогтвортой байдал, санхүүгийн зуучлалын үр ашгийг тодорхойлох үүднээсбанкуудын активын чанарын үнэлгээголон улсын стандартындагуу хийж гүйцэтгэж,уг үнэлгээг үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг авахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *