Солонгосын “Монтант” урлагийн байгууллагын дуучнаар ажилладаг С.Ганаа гэх монгол залууг цахим хуудаснаа танихгүй хүн ховор биз ээ. Тэгвэл дуучин залуугийн бие даасан цомог БНСУ-ын томоохон хөгжим мэдээллийн “M-net” чартын шилдэг 100 видеод оржээ. Түүний цомог өчигдөр 12:00 цагт Солонгосын хөгжмийн томоохон сайт болох www.melon.com, www.bugs.com, www.navermusic.com сайтуудад тавигдсан байна. Хэдхэн цагийн дотор Солонгосын хамгийн том хөгжим мэдээллийн “M-net” чартын шилдэг 100 видеоны наймдугаар байрт орсон байна.
Харин одоогийн байдлаар түүний “At the end of the World” дуу нь шилдэг видеонуудын 29 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.