Categories
мэдээ нийгэм

Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд дайчлан ажиллана гэдгээ хэллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106, Ардын хувьсгалын 96, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар гардуулав.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өндөр настан Д.Батмөнх, 50 дугаар сургуулийн ахмад багш Д.Дэнсмаа нарын 18 хүн, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Бэлтгэл офицер Ж.Мэндбаяр, Есөн эрдэнийн Эх орон ТББ-ын тэргүүн Г.Цэрэнпунцаг, “Цэргийн гавьяаны одон”-оор Нийслэлийн шүүх шинжилгээний албаны дэд дарга Н.Ганбаяр, “Алтан гадас одон”-оор нийслэлийн Эрүүл мэндийн газрын их эмч Ч.Алтантогосхон, Шинэ үе продакшны нярав П.Баярмаа нарын 27 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Зорчигч тээврийн нэгтгэл ӨНӨААТҮГ-ын 3 дугаар баазын жолооч Ч.Алтангэрэл, 170 дугаар цэцэрлэгийн багш Л.Цэдэнпил нарын 35 хүн, “Шударга журам медаль”-аар 3 хүн шагнуулж, ийнхүү ажил хөдөлмөрөө төрд үнэлүүллээ. Шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дээд одон, медаль авсан иргэд баярлаж, талархсанаа илэрхийлээд цаашид өөрсдийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд дайчлан ажиллана гэдгээ хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *