Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын заан Д.Баасандорж: Бид маргалдагч эсвэл өрсөлдөгч талууд биш

Монголын үндэсний бөхийн спорт нь гарал үүслээрээ өнө эртний бөгөөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан үйл, уламжлалын бүхэл бүтэн цогц юм.Энэхүү дэлхийд гайхагдах, өв соёл уламжлалыг Монгол түмэн дээдлэн хүндэтгэж, сүр жавхаанд даган баяссаар ирсэн.

Монгол өв соёл, уламжлалыг цаашид хадгалан хөгжүүлэхийн тулд Монголын үндэсний бөхийн холбоог 1990 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр байгуулан “Үндэсний бөхийн дэвшилтэт уламжлал” үндэсний бөхийг цаашид олон зууны туршид хөгжин дэлгэрэх оюун санааны болон эд зүйлсийг үндсээр нь бүрдүүлэн хөгжүүлэх, жаяг дэгийн багийн гишүүдийн асуудлыг шийдэх, тэдий хөдөлмөр хамгааллыг хангах, бөхчүүдын нэр хүндийг хамгаалах, соёлт харилцааг төлөвшүүлэх, эв нэгдлийг хангах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах” -аар байгуулагдсан билээ.

Гэвч сүүлийн жилүүдэд бөхчүүдын хууль ёсны ашиг сонирхол, үндэсний бөхийн ёс жудаг, эергээр хөгжих, асуудалд ноцтой нөлөөлөхүйц хэд хэдэн асуудлууд гарч үндэсний бөхийн уламжлал алдагдахад хүрээд байхад “Монголын үндэсний бөхийн холбоо” нь өнөөдрийг хүртэл чиг үүрэг, зорилтоо умартан хоорондоо талцан хуваагдаж, шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлсээр байна.

Мөн түүнчлэнбаяр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг дур мэдэн хураан авсан тохиолдлууд гарсан. Үүндээ тайлбар хийгээгүй. Оноолтыг будилаантуулах асуудал даамжирсаар байгаа. Сэргээшийн асуудалд анхаарал хандуулж гарсан зөрчлийг арилгах тал дээр дуу хоолойгоо илэрхийлэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс асуудлуудыг шийдвэрлүүлэхээр “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны дүрэмд зааснаар “Цэцдийн зөвлөл”-ийг ирэх хоёрдугаар сарын 10-ны дотор хуралдуулах шаардлагатай тухай мэдэгдлээ.

1.Сүүлийн 10 жил аймаг дүүргийн баяр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг хураах, буцаан олгох зэрэг асуудалд дур мэдэншийдвэр гаргах

2. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна гэж заасан боловч өнөөдрийг хүртэл үүн дээр анхаарал хандуулахгүйн улмаас үзэгч болон бөхчүүд байх ёстой зүйл мэтээр хүлээн зөвшөөрөх

3. Монголын үндэсний бөхийн холбооны дүрэмд Цэцдийн зөвлөл жилд нэг хуралдана. Шаардлагатай үед нэмэлт хурал хийж болно гэж заасан ч 2018 оны гуравдугаарсарын 24-нөөс хойш хуралдаагүй бөгөөд үндэсний бөхийн нэр хүндтэй холбоотой хэд хэдэн асуудалд дугарахгүй, хуралдахгүй байгаа нь чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна.

Иймд үйл ажиллагааг идэвхжүүлэх, өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга Г.Санжаадамба нарын нийт 262 бөхийн гарын үсэгтэй мэдэгдлийг шаардлага болгон өргөн барилаа.

Монгол Улсын гарьд Б.Гончигдамба: “Энэ цаг үед барилдаж буй бөхчүүдэд олон асуудал тулгарч байна. Тиймээс бид Монголын бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлэхээр нэгдсэн. “Хэрэв хуралдахгүй бол Цагаан сарын барилдаанд барилдахгүй”. Сэргээш хэрэглэж байгаа бөхчүүд, зарж борлуулж байгаа хүмүүс буруутай. Мөн хэрэглэж байхад нь арга хэмжээ авахгүй байгаа Бөхийн холбоо буруутай. Үүнийг хуулийн байгууллага шалгахыг хүсэж байна.” хэмээн үзэл бодолоо илэрхийллээ.

Монгол Улсын аварга С.Батсуурь: “Олон жил талцал хуваагдлыг цэглэж, бөхчүүд маань өнөөдөр нэгдэхийн төлөө гарын үсэг зурсан. 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хууль хоцрогдсон. Үүнийг цаг үетэйгээ нийцүүлж, шинэчлэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд камерийн хяналттайгаар шинжилгээ өгч байгаа. Дэлхий нийтээр допингтой тэмцэж байхад Монголд энэ асуудал даамжирсаар байгаа нь бөхчүүдийг талцал хуваагдалд хүргэж байна.

Тэрнээс баруун, зүүн аймгаараа талцаж буй асуудал энд байхгүй”

Допингийн шинжилгээний тухайд Монгол Улсын арслан Ц.Содномдорж: “Их эе хуралдах цаг болсон байна. Эд барилдаж байгаа бөхчүүдийн эрх ашиг алдагдаж байна. Шударга үнэн алдагдаж байна. Энэ бүгдийг цэглэж, цаашдаа нэгдэж Үндэсхий бөхийн холбоогоо эвтэй авч явья гэж бодож байна. Мөн допингийн талаар “Энд ирсэн бөхчүүд бүгд шинжилгээнд орсон. Бид бүгд камерын өмнө зөвхөн дотуур хувцастайгаа байж байгаад эмчийн хяналт дор шинжилгээнд ордог”. Энд ямар нэг будлиан гарах боломжгүй гэж үзэж байна”

Монгол Улсын заан Д.Баасандорж: “Цэцдийн зөвлөлийг хуралдуулж ээлжит бус “Их эе”ээ хийхийг хүсэж байна. Бид маргалдагч эсвэл сөргөлдөгч талууд биш. Допингийн шинжилгээ авах үйл явцыг тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, унасан бөх нь гэрчээр ордог байх, итгэмжлэгдсэн лабораториос гадна хөндлөнгийн хяналт, эмч баг оруулах хэрэгтэй”

Б.НОМИНЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *