Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын таргалалттай хүүхдийн тоо 2030 онд 19%-д хүрнэ

Image result for таргалалттай хүүхэд

Дэлхийд 158 сая орчим хүүхэд хэт таргалалттай байгаа бол 2020 онд энэ тоо 206 сая, 2030 онд 250 саяд хүрнэ гэж Дэлхийн таргалалтын холбоо (World Obesity Federation)-ноос хийсэн “Хүүхдүүдийн илүүдэл жин” судалгаанд дурдсан байна. 190 гаруй оронд хийсэн уг судалгаагаар 2030 онд Хятад улс 61 сая хүүхэд таргалалттай болж жагсаалтыг тэргүүлнэ. Удаах байруудад Энэтхэгт 27 сая, АНУ-д 16 сая хүүхэд таргалалттай байх таамаг гарчээ. Тэгвэл Индонезэд 9 сая, Бразилд 7 сая, Мексикт 6 сая, Пакистанд 5.7 сая, Өмнөд Африкт 4 сая хүүхэд таргалалттай болох судалгаа байна. Хүн амын өсөлт, хотжилтыг дагаад түргэн хоол болон нүүрс ус агуулсан өндөр илчлэгтэй хүнс ихээр хэрэглэх болсон гээд амьдралын хэв маяг эрчимтэй өөрчлөгдөж байгаа Африк, Ази, Латин Америк тивийн хөгжиж буй орнуудад таргалалтаас үүсэх эрсдэл өндөр байгаа хэмээн үзжээ.

Судалгааны багийн гишүүн, Дэлхийн таргалалтын холбоо (ДТХ)-ны бодлого хариуцсан захирал, доктор Тим Лобстейн, “Дэлхийн аль ч улс орон 2025 он гэхэд таргалалттай хүүхдүүдийн тоог 2010-2012 оны түвшинд хүргэнэ гэсэн зорилтдоо хүрч чадахгүй. АНУ-д 9 настай хүүхдүүдийн 26.3%, 10-20 настнуутын 24.2% нь илүүдэл жинтэй болно. 2030 онд АНУ дахь таргалалттай хүүхдийн тоо 17 саяд хүрнэ. Хэрэв энэ эрчээрээ таргалалттай иргэд олширсоор байвал дэлхийн эрүүл мэндийн салбарт, тэр дундаа дотоод шүүрэл, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл ихээхэн дарамт болно” хэмээжээ. Мөн Номхон Далайн зарим арал ирэх 10 жилд таргалалт өндөртэй орнуудын тоонд орж ирэх судалгаа гарчээ. Учир нь тэдгээр аралд идэвхгүй амьдралын хэв маяг давамгайлж, хоол хүнсний дийлэнх хувийг боловсруулсан, өөх тос, сахар ихтэй импортын бүтээгдэхүүн эзэлдэг байна. ДТХ-ны судалгаагаар Монгол Улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79,648 буюу 19%-д хүрнэ хэмээн тооцоолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *