Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 59042 эх амаржиж, 59320 хүүхэд төрсөн дүн мэдээ гарчээ. Харин нас баралт 12292 болж, өмнөх оны мөн үеэс 45 буюу 0.4 хувиар өссөн байна. 1000 хүн тутамд 19.5 хүүхэд төрж, 4.0 хүн нас барж, ердийн цэвэр өсөлт 15.5 хүн болсон хэмээн статистикчид онцлов. Тодруулбал өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.9 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.8 пунктээр буурсан үзүүлэлттэй гарчээ.