Японы нийслэл Токио хотноо энэ сарын 18-26 ны хооронд классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ зохион байгуулагдаж байна.
Өчигдөр насанд хүрэгчидийн -105кг -д Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Ингэснээр тэрбээр пауэрлифтингийн ДАШТ-ээс алт болон хошой мөнгөн мeдалийн эзэн болж байгаа юм.
Мөн залуучуудын 74 кг-д Э.Галбаяр 170кг шахаж хүрэл, мастер хоёр ангилалд -105 кг-д Ц.Мөнхбаатар 182.5 кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.