Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 28 оюутан хүртлээ

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлж буй их, дээд сргуулиудын 1-6 дугаар дамжааны 28 оюутан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг өнөөдөр хүртлээ.

Эдгээр оюутнууд нь шинжлэх ухааны туршилтыг өөрийн оронд болон гадаад улсад амжилттай хийсэн, шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ авсан, дүүрэг, улсын мэргэжлийн олимпиадад амжилттай оролцсон, олон нийтийг хамарсан эерэг хандлага бий болгох зорилготой томоохон аян зохион байгуулсан, хүнд өвчтөй иргэдэд эмчилгээний зардал олох хандив хуримтлуулах ажлыг амжилттай явуулсан зэрэг нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс Засгийн газраас оюутнуудаа дэмжих зөв зохистой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлэг гардуулах үеэрээ дурьдлаа.

Мөн шударга нийгмийг цогцлоох, тогтвортой хөгжлийг манлайлах, шинэчлэлийг түүчээлэх эрхэм үүргээ бүрэн ухамсарлан ойлгож, эрдэм мэдлэг, авьяас чадвараа улам бүр хөгжүүлэхийг оюутнуудад захилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *