Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

Шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдахаар хуваарь гараад байна.

Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх асуудлуудаар байр сууриа нэгтгэх юм. Тухайлбал энэ долоо хоногт УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг шинээр орж ирж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.03.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”-ийн танилцуулгыг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын 2016 оны 70 дугаар тогтоолоор “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл” батлагдсан бөгөөд Үндсэн чиглэлийн 2017 оны хэрэгжилтийг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу яам, холбогдох агентлагуудаас авч нэгтгэн, үнэлгээ хийн ийнхүү танилцуулж байгаа аж.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримталаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл:

Макро эдийн засгийн бодлого-90.0 хувь

Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого-66.8 хувь

Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого-77.0 хувь

Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого- 83.4 хувь

Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого-86.5 хувьтай гарсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барина

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэлийн төсөлд УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буураад байгаа энэ үед эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалах, инфляцын түвшинг 5-7 хувьд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 6,8 хувьд хүргэх, нэгдсэн төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 0,0 хувь байлгах, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *