Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулжээ

Image result for fatf

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын /FATF/ саарал жагсаалтад Монголоос гадна Исланд, Зимбабве улсыг оруулжээ. Уг шийдвэрийг Парис хотноо зохион байгуулсан “FATF”-ын уулзалтын үеэр гаргасан байна. Харин саарал жагсаалтаас Шри Ланка, Тунис, Этиоп улс хасагдсан байна. Энэ талаар Монголбанкны албаны эх сурвалж ФАТФ Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулсныг баталлаа. Эдгээр орон нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлуудыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан бөгөөд төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэн үзсэн гэдгийг мөн дурдлаа.

Монгол Улсад өмнө тавьсанчлан дараах дөрвөн шаардлагыг биелүүлэх үүрэг өгч байгаа аж. Үүнд:

1.З-р зорилт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/, ХЗДХ-ийн яам /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

“Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”

2.7-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

3.8-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

“Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

4.11-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар

“Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”.

Дээрх 4 зүйл бүхий заалтуудыг шууд хэрэгжүүлэх шаардлагатайг Монгол Улсад үүрэг болгоод байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *