Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн талаар санал солилцов

Швейцар, Монголын парламентын Тамгын газруудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн шинэ дарга хатагтай Стефани Бурритай уулзан төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Энэхүү дэд төслийн зорилго нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, УИХ-ын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулахад оршино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *