Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121,741 жуулчин ирсэн байна. Энэ оны долдугаар сард ОХУ-аас хамгийн их буюу 56,714 жуулчин иржээ.
Түүнчлэн,
- БНСУ-аас 21,913
- Казахстан 12,038
- Америк 4,874
- Хятад 4,691
- Герман 2,332
- Беларусь 2,328
- Япон 2,173
- Турк 1,982
- Франц 1,681 жуулчин ирж, нийт 122,044,073 ам.долларын орлого оруулсан талаар БОАЖЯ-наас мэдээлэв.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сард БНСУ-аас 8,841 жуулчин ирсэн бол долдугаар сард 21,913 жуулчин ирсэн байна. 2019 онд тус улсаас 23,585 жуулчин ирж байжээ.
БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна.