Categories
мэдээ нийгэм

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулах зорилтоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмэр, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийг салбаруудын оролцоотойгоор тодорхойлох зорилго бүхий нэгдсэн семинар боллоо.

Монгол Улс Парисын хэлэлцээрийг соёрхон баталж, 2030 он гэхэд нийт хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, тайлагнах тогтолцоог бүрдүүлэн чадавхжуулах, уур амьсгалын санхүүжилтийг дэмжих чигэлэлээр тодорхой арга хэмжээ авч, үр дүнтэй бодит төсөл хөтөлбөрүүдийг олон талын болон хоёр талын механизмуудыг ашиглан тууштай хэрэгжүүлсээр ирсэн.

2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг дэлхий нийтээр тэргүүлэх зэрэгт үзэж байна. Монгол Улсын хувьд ч энэ чиглэлээр эрчимтэй арга хэмжээ аван ажиллаж байгаа. Тодруулбал
Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмэр/ ҮТХН/-ийн зорилтыг салбаруудын оролцоотойгоор шинэчлэн тодорхойлж, урт хугацаанд үе шаттай авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, зураглалыг 2020 онд батлуулан НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцид хүргүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна.

Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмэрийг салбаруудын оролцоотой тодорхойлох энэ удаагийн семинарыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан юм. Тус семинарын хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй Уул уурхай, Эрчим хүчний салбарын хуралдааныг өнгөрсөн өдрүүдэд явуулсан. Харин өнөөдөр нэгдсэн хуралдаанаа ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн семинарт салбаруудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан албаны төлөөллүүд болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, ҮТХН-ийг тодорхойлоход авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбаруудын оролцоо, шаардлагатай дэмжлэг, 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *