Монгол Улсын Соёлын элч нарын ээлжит III чуулга уулзалт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагджээ.
Өнөөдрийн байдлаар манай улс Их Британи, Сингапур, Индонез, ОХУ, Казахстан, Киргизстан, Герман, Япон, АНУ, БНСУ, Турк, Австри, Австрали, Испани, Энэтхэг зэрэг дэлхийн 18 улсад нийт 52 соёлын элч томилсон. Эдгээрийн 32 нь Монгол Улсын иргэн, 20 нь гадаадын иргэн байдаг аж.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Соёлын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Соёлын элчийн журмыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд соёлын үйл ажиллагааг олон улсад сурталчилахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс тус хуулинд Соёлын элч нарыг “Монгол Улсын соёлын үнэт зүйл, соёлын үйл ажиллагааг сурталчлах, олон улсын дэмжлэгийг татах зорилгоор урлаг, спорт, шинжлэх ухааны болон бусад салбарын нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг хоёр жилийн хугацаатайгаар соёлын элчээр томилон ажиллуулна” гэж тусгасан байна.