Categories
мэдээ нийгэм

Монгол улс аз жаргалын индексээр 11 байраар урагшилж, 70 дугаарт оржээ

Жил бүр НҮБ-ын дэмжлэгээр хийдэг аз жаргалын индекс тодорхойлох судалгаанд Финланд улс дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлсэн байна. Монгол Улс 149 улсаас 70 дугаарт бичигджээ.

Манай орон

  • өнгөрсөн онд 153 улсаас 81 дүгээрт,
  • 2019 онд 156 улсаас 83 дугаарт,
  • 156 улсаас 2018 онд 94 дүгээрт орж байв.

Манай хойд хөрш уг жагсаалтын 76 дугаарт, Хятад улс 94 дүгээр байрнаас урагшилж 84 дүгээрт орсон байна.

Финланд улсын араас Дани, Швейцар, Исланд, Нидерланд зэрэг европын улсууд оржээ. Жагсаалтын эхний аравт орсон европын биш ганц улс бол Шинэ Зеланд байгаа юм.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүмүүст илэрсэн сөрөг сэтгэл хөдлөлүүд нь үзүүлэлтийг доош татахад ихээхэн нөлөөлжээ. Гэлээ ч 22 улсын аз жаргалын индекс нэмэгдсэн байна.

Энэхүү тайланг гаргахад тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, орлого, нийгмийн халамж, хүн амын дундаж наслалт, нийгмийн эрх чөлөө, авлигын индекс зэрэг хүчин зүйлийг тооцож үздэг байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүмүүст илэрсэн сөрөг сэтгэл хөдлөлүүд нь үзүүлэлтийг доош татахад ихээхэн нөлөөлжээ. Гэлээ ч 22 улсын аз жаргалын индекс нэмэгдсэн байна.

Финландын амжилтын нууц нь нийгмийн үйлчилгээ сайтай, гэмт хэргийн гаралт бага, иргэд нь төр засагтаа итгэл үзүүлдэгтэй холбоотой аж. Гэр оронгүй, гудамжинд амьдардаг хүн байхгүй, ажилгүйдэлтэй ч эрүүл мэндийн үйлчигээ нь сайн ажилладаг юм байна. Өнгөрсөн хугацаанд Финландад архидалт болон амиа хорлолтын түвшин өндөр байсан ч сүүлийн 10 жилд засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөрийн ачаар энэ түвшнийг тал хувиар бууруулж чаджээ.

Аз жаргалын индексээр Их Британи 13 дугаар байрнаас ухарч 17 руу шилжсэн байна. Мөн эхний 20-д АНУ, Канад, Австрали, Израиль улс багтжээ.

Хамгийн аз жаргалтай 10 улс:

1. Финланд
2. Дани
3. Швейцар
4. Исланд
5. Нидерланд
6. Норвеги
7. Швед
8. Люксембург
9. Шинэ Зеланд
10. Австри

Эхний 50-д мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Литва-38, Эстони-40, Узбекистан-42, Казахстан-45 зэрэг улсууд орсон байна. Хамгийн аз жаргалгүй улсуудаар Афганистан, Лесото, Ботсван, Руанда, Зимбабве зэрэг орныг нэрлэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *