Categories
мэдээ нийгэм

Монгол улс 150 тэрбум тонн эрчим хүчний нөөцтэй

Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим хүчний наймдугаар форум, Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Эрчим хүчний яам болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр БНСУ-ын Шинэ сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн, Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо, Азийн супер сүлжээ нийгэмлэг ТББ, Монгол улсын их сургууль зэрэг байгууллагууд хамтран хийж байна. Энэ сарын 24-нийг хүртэл болно. Уг форум 2011 онд анх зохиогдсон. Монгол улсад анх удаа болж буй нь энэ. Монгол улс нар, салхины эрчим хүчнийарвин их нөөцтэй. Байгаль орчинд ээлтэй цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчээ азийн бусад орон руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулахыг зорьж байна. Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний наймдугаар форумын үеэр дээрх асуудлуудыг ярилцана. Форумд Монгол улс, БНСУ, БНХАУ, Шриланк, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, эрдэмтэд судлаачид болоод гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцож байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан ярихдаа “Монгол улс 150 тэрбум тн эрчим хүчний нөөцтэй гэж үздэг.Түүнийхээ дөнгөж зургаан саяыг л ашиглаж байна. Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний наймдугаар форумын гол зорилго нь Монголд байгаа асар их эрчим хүчний нөөцийг цахилгаан болгож хувиргаад зүүн хойд Ази руу экспортлох гэсэн зорилготой. Өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Азийн супер сүлжээ байгуулах төслийн ажил эхэлчихсэн дараа оны эхээр судалгааны дүн гарна. Дэлхийн 12 орны 150 гаруй төлөөлөгчхоёр өдрийн турш хуралдаж, сэргээгдэх эрчим хүчний шинэ техник технологи , нэгдсэн сүлжээний бодлогозэрэг асуудлыг мэргэжлийн хүмүүс уулзаж туршлага солилцож байна” гэв.

Б.БОЛОРЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *