“Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Варшав хотноо Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн тус улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Украин Улсын Засгийн газрыг төлөөлөн Украин Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Дещиця нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ, албан ёсны уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчилөхийн зэрэгцээ, бизнес, аялал жуулчлалын болон бусад салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо гэж үзэж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.