“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”, Монголын боксын холбооноос зохион байгуулж буй “Монгол туургатан” анхдугаар их наадам өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу өрсөлдөх юм байна.
Тэмцээн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу, тоглолт гурван минутын турш гурван раундаар явагдах аж. Манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцож байна.
Тэмцээний хуваарь:
2015.12.12-ны Бямба гариг
07.00-08.00 Нэгдсэн жин үзлэг
09.00-10.00 Сугалаа
13.00 Урьдчилсан тулаан 24 хос
2015.12.13-ны Ням гариг
07.00-07.30 Жин үзлэг
15.00 Хагас шигшээ тулаан 12 хос
2015.12.14-ны Даваа гариг
07.00-07.30 Жин үзлэг
16.00 Шигшээ тулаан
* Хүрэл медалийн төлөө 6 хос
* Алтан медалийн төлөө 6 хос
21.00 Үдэлтийн хүлээн авалт (Чингис хаан зочид буудал)
2015.12.15-ны Мягмар гариг
* Зочдыг үдэн гаргах.