Categories
мэдээ нийгэм

Монгол-Туркийн их сургуулиуд хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Чэлэби Их сургуулийн захирал проф.др Саффет Көсе, Дэд захирал проф.др Туран Көкче, Турк хэл, утга зохиолын тэнхимийн багш проф.др Шабан Доган нар 2019 оны 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.

Проф.др Саффет Көсе тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Измир Катип Чэлэби Их сургууль болон Монгол Улсын Их сургуулийн Түрэг судлалын хүрээлэн хоорондын түншлэлийн протокол, Монгол Улсын Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хооронд “Мевлана” протоколд тус тус гарын үзэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.

Элчин сайд М. Ахмет Язал төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Элчин сайдын өргөөндөө дээрх их сургуулийн удирдлагуудын хамтаар оройн зоог барив.

Төлөөлөгчид Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, ЭСЯ-ны Нийгэм, соёлын зөвлөх болон Монгол Улсын Удирдлагын Академид зочлов.

Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд 2019 оны 6 дугаар сарын 11-нд Измир Катип Чэлэби Их сургууль болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтарсан археологийн малтлагын нээлтийн ажиллагаанд оролцов. Хамтарсан археологийн малтлага Орхоны хөндийд байрлах Хар Балгас хотын ойролцоо хийгдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *