Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд Хятадад жагсаалын бэлтгэл хийж байна

БНХАУ-ын Бээжин хотноо ирэх сарын 03-нд болох 1945 оны
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд
оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ амжилттай базааж байна.


Тэд арав гаруй орны цэргүүдтэй хамтарсан жагсаалын бэлтгэл хийж байна.
Хамтарсан бэлтгэлийг долоо хоног тутмын зургаан өдөрт хийж байгаа бөгөөд
өдөрт найман цагаар бэлдэж байгаа ажээ.

Ингэхдээ Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн
талбайд хийж байгаа тухай мэдээллийг БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга дэд
хурандаа Ч.Гандирваа өгч байна. Жагсаалын бэлтгэл болон бусад асуудлыг
ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн штабын дарга бригадын генерал Б.Амаланбаатар, БХЯ-ны
СБТГ-ын тасгийн дарга дэд хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний 350
дугаар ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр, жагсаал командлагч, ЗХЖШ-ын
ХНХ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар удирдан,
чиглүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *