Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн өдөр” Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Ёслолд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн, БХЯ-ны бие бүрэлдэхүүн, бэлтгэл хурандаа, офицерууд, батлан хамгаалах салбарынхан оролцов.Соёлын төв өргөөнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хурал, концерт боллоо. Цэргийн баяр угтсан энэ арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн, БХЯ-ын бие бүрэлдэхүүн, бэлтгэл хурандаа, офицерууд,батлан хамгаалах салбарын анги нэгтгэлүүд оролцож байгаа аж. Мөн Тусгаар тогтнолын ордонд “Цэрэг эр танаа” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд чөлдөөнд байгаа генерал, хурандаа, офицер, албан хаагчид оролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *