“Монгол цэргийн жавхаа” уралдааны шалгаруулалт маргааш эхлэх гэж байна.
Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулах юм. Шагнал гардуулах
ажиллагаа иргэн цэргийн бахархлын өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр
Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулагдана. Энэ үеэр , ”Монгол
цэргийн жавхаа – 2016’’ үзүүлэх тоглолтыг ч хийх аж.
Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба
хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн
шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэдэг юм. Ингээд эхний гурван
байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон
сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгодог уламжлалтай.
Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтын ажлыг хийжээ