Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа-2015” эхэллээ

Хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилсан “Монгол цэргийн жавхаа” уралдаан гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн дунд болдог уг уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилгаар гурав дахь удаагаа зохион байгуулж байна.

Уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг Нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой аж. Анхны 2013 оны “Монгол цэргийн жавхаа” уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээний 27, 2014 оны уралдаанд 30 анги, байгууллага оролцсон байна.

Энэ жилийн уралдаан нь Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг сайжруулах, бие бялдрын стандартыг мөрдүүлэх чиглэлрүү анхаарах болно. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ уралдааныг зохион байгуулж, шалгаруулах ажээ.

Уралдааныг 2 үе шаттайгаар явуулах гэнэ.

Үүнд:

I шат: – 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл. Уралдааны шалгаруулалтын ажлын хэсэг Улаанбаатар цэргийн

II шат:- 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл уралдааны нэгдүгээр шатанд шалгарсан есөн ангийг дүгнэх аж.

Чингисийн талбайд 2015.05.23-ны өдөр шалгаруулалтын дүнг гарагж шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Мөн шалгарсан ангиуд “Монгол цэргийн жавхаа” үзүүлэх тоглолт, “Иргэн цэргийн бахархалын өдөр” үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *