Японы мэргэжлийн сүмо бөхөөр улсынхаа нэрийг мандуулж яваа монгол залуус эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлэхээр болсон байна. Уг төслийг мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал санаачилжээ. Хүүхдийн эмнэлэг барих ажлын ерөнхий төсөв нь дөрвөн сая гаруй доллар болж байгаа аж. Харин Монголын талаас газар олгох асуудал тулгараад байгаа юм байна. Мөн монгол сүмочдын эхлүүлж буй уг төслийг японы томоохон бизнесмэнүүд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.