“Монгол ралли-2014” автомашин, мотоцикл-лийн холын зайн улсын
аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-21-нд болно.
Уралдаан Төв-Дундговь-Өмнөговь-Өвөрхангай-Төв аймаг гэсэн
чиглэлээр явах бөгөөд суудлын автомашин, мотоцикь гэсэн ангиллаар явна. Оролцогчдыг
өнөөдөр, маргааш Монголын үндэсний олимпийн хороонд бүртгэх гэнэ. Мөн техникийн
үзлэг энэ сарын 17-нд болох аж. Тэмцээний нээлт энэ сарын 18-нд Чингисийн талбайд
болно.